Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь. Хөвсгөл аймгуудад шороон шуурга шуурч, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим сумдаар түр зуурын бороо орсон.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 8-13 градус, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг болон Халх голын саваар 28-33 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. Нутгийн төв хэсгээр үдээс хойшдоо эрс сэрүүснэ.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон орон шуурга шуурна. 12-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурна. 16, 17-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой багийн “Түгээ овоо” гэдэг газар Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 19:08 цагт очиж 1:58 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Парадоксын автобусны буудлын хажууд ил задгай хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 22:37 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 22:42 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тодорхой оршин суух хаяггүй иргэн Э /31 настай, эрэгтэй/ 2 гар, нүүрний хэсэг түлэгдсэн байсныг ЯТТТ-ийн эмчид шилжүүлэн өгсөн.

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Туул тосгоны 1 дүгээр хэсэг Монгол ногоо төслийн “Алтан хөрш” хоршооны 3х6 метрийн хэмжээтэй хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 19:11 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн “Душ” гудамжинд иргэн М-ын 10х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний 08:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 08:40 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Алтан эмээлтийн 2 дугаар гудамжинд малын өтөг, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 12:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 12:33 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Туулын задгайд иргэн Э-ын 6 метр хашаа, 1.5х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:19 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамжинд эзэн тодорхойгүй 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:48 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хөдөө аж ахуйн хорооны 11 дүгээр гудамжинд иргэн Г-ийн хашаа, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 20:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр  ангийн алба хаагчид 2 км замыг туулан  20:37  цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Далангийн” 1 дүгээр гудамжинд иргэн Э-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 21:15 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 6 дугаар гудамжинд иргэн Э-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 22:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:44 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Цахлайн 17 дугаар гудамжны задгайд иргэн З-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:28 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн их амны 2 дугаар гудамжинд иргэн П-ын 10х8 метрийн хэмжээтэй малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 01:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 02:00 цагт очиж 1:00 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top