Аюулгүй байдлаа хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа

97167153_1372428499615197_2476617484497584128_o.jpg

   Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” жагсаалыг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэх зорилгоор хүүхдийн дуу хоолойг 300 гаруй гутлаар төлөөлүүлсэн байна.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эцэг, эхчүүдэд гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатай байгааг энэхүү жагсаалаар дамжуулан уриалсан юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top