Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ.
Энэ хүрээнд тайлан мэдээ гаргах, төлөвлөх, албаны холбогдолтой мэдээ, мэдээлэл, хууль дүрэм, журмыг цаг алдалгүй хүлээн авах “Мэдээлэлзүйн өрөө”-г шинээр тохижуулсан бол саун душийг мөн ашиглалтад оруулаад байна.
Бүтээн байгуулалтын ажлыг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хийсэн юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.