Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, өнөөдөр Монголын жонш олборлогч, үйлвэрлэгч, экспортлогчдын холбооноос 7 000 000 төгрөгийг, “Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”-ээс 4000 амны хаалт, 250 ширхэг хамгаалалтын хувцас, гар ариутгагч зэрэг бүтээгдэхүүнийг Улсын онцгой комисст гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.