Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторын сургалтын 2020 оны төгсөгчид хандив өргөлөө

GJ1A9967.jpg

 

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторын сургалтын 2020 оны төгсөгчид ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангид 10 ширхэг мини хөргөгч, Хөвсгөл аймаг дахь Гүний усны сургалтын төвд 10 ширхэг телевизийн антенныг хандивлалаа.

Хандивыг өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, хурандаа Д.Жаргалмөнх гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Онцгой байдлын албаны алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, техник хэрэгслийн чадавх нэмэгдэж, Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болон хөгжиж байгаад талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top