“Тэргүүний байгууллага”-аар шалгарав

100041551_1168943353443152_8228828211497140224_o.jpg

    Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь аймгийн 2019 оны “Тэргүүний байгууллага”-аар  шалгарлаа.   Өнгөрсөн онд нийт 544 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 353 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 3 тэрбум 513.8 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.  

Аймгийн Спортын төвийн харьяанд байсан “Усан спортын төв”-ийг шилжүүлэн авч, засвар, тохижилтын ажлыг хийж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн бол Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийг байгууллаа.

  Мөн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top