Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо Оньдилт ХХК-ийн хашаанд гарсан түймрийг 16:55 цагт бүрэн унтраалаа.
Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 4 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 5 ангийн 50 гаруй алба хаагч ажилласан юм.
Гал түймрийн шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг, шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.