1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Сэлэнгэ, Ховд аймгийн зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар бороо орно. Салхи их төлөв хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 17-19 градус дулаан байна.
Төлөв байдал: 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хугацааны эцсээр уулаараа нойтон цас орно. Салхи 27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.
2.Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 06:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 07:02 цагт очиж, тус эмнэлгийн Сувилахуйн албаны өрөөнд ус буцалгагч, шүүгээ тус тус шатаж байсныг 15 минут унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 12:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:28 цагт очиж, иргэн Б-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 14:37 цагт очиж, иргэн Г-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, хашаа, өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Архангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Өвөр чингэстэйн салхи муут” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 218 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.21-ний өдрийн 14:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд ажиллаж 05.22-ны өдрийн 19:10 цагт түймрийг цурамд оруулж, 05.24-ний өдрийн 12:00 цагт унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Д.Батбаатарт хүлээлгэн өгсөн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Голын усанд суусан талаар: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Мойлтын тохой” гэдэг газар “Тэрэлж” голд автомашин суусан байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 17:20 цагт очиж, иргэн Г-ын “Лексус 570” загварын суудлын автомашин, иргэн Б-ын “Мицубиши Пажеро” загварын суудлын автомашин, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны “Волсваген” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/-ууд тус голд суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж, татан гаргасан.
5.Мэдээлэл:
Хүчтэй шороон шуурга: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн “Сүүл цохио” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 39 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 139 км-т/ 05.22-ны өдрийн 18:00 цагийн орчим хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Баян-Өндөр сумын харьяат малчин Г-ын 5 ханатай гэр нурсан мэдээллийг 05.24-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Бат-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР