Хууль сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

Монгол улсын Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын газрын даргын  2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 12791 дугаартай албан бичгийн хүрээнд Галын аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчлах ажлын нэгдсэн удирдамжийн дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газраас хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг даргаар батлуулан дараах ажлыг зохион байгууллаа.

Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн даргын баталсан сургалт зохион явуулах график төлөвлөгөөний дагуу аймгийн ЗДТГ, Баян-Өндөр, Жаргалант сумын ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллага, Улсын онц чухал болон галын онц аюултай объект, хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний байгууллагад офицер бие бүрэлдэхүүнийг хуваарилан шинэчлэгдэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчилах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийн танилцуулах зорилгоор танхимын сургалтыг 27 байгууллагын 835 хүнд зохион явуулсан.

1

Хөтөлбөрийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн “Амар”-ын талбайд Онцгой байдлын газар, Гал унтраах аврах ангиудад ашиглагдаж байгаа гал унтраах үндсэн болон тусгай албаны автомашин, аврах ажиллагааны автомашин, гамшиг осол, гал түймэртэй тэмцэх техник багаж хэрэгслийн зориулалт, тэдгээрийн хүчин чадал гүйцэтгэх үүргийн талаар ард иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад танилцууллаа. Шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага иргэдэд сүүлийн үед тавигдаж буй галын дохиолол, гал унтраах автомат системийн тоног төхөөрөмж, тэдгээрийн ажиллах хүчин чадал, марк, техникийн үзүүлэлт, ашиглах заавар, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж, гал унтраагуул, аврах үйл ажиллагааны багаж, зэрэг тоног төхөөрөмжүүдээр үзүүлэн гарган иргэдэд танилцуулан ажиллалаа.

2

3

Онцгой байдлын газрын гал унтраах аврах ангиудын алба хаагчид нээлттэй хаалганы өдөр хүн ам олноор цуглардаг худалдааны төвүүд, автобусны буудал дээр иргэд болон автобусны зорчигчдод галын аюулгүй байдлын тухай хуулийн санамж гарын авлага тараан өгч ажилласан.

4

Галын аюулгүй байдлын тухай хуулийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг хувилж олшруулан автобусны 24 буудал, гэр хорооллын 18 худаг, усан санд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, шилэн хаалга, АТМ үйлчилгээ явуулдаг газруудад наадаг сурталчилгааны хуудас байрлуулж ажилласан байна.

Мөн жолооч нарт зориулан “Уучлаарай түр зогсов” гэсэн утасны дугаар бичдэг наалт хийлгэж ОБГ-ын утасны дугаар, цахим хаяг, галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж бичиж ард иргэдэд нийт 2100 ширхэгийг тараасан.

5

Өдөрлөг зохион явуулах талаар орон нутгийн 7 телевиз 2 FM радиогоор танилцуулга хийж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг өргөнөөр оролцох талаар мэдээ, мэдээлэл хийсэн.

6 7 8 9

scroll to top