Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас санаачлан Иргэдийн хурлын даргын ивээл дор “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд 37 дахь жилдээ зохион байгууллаа.
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэлтэй хор уршиг, хохирлыг ойлгуулан таниулах зорилготой тус уралдаанд 1183 бүтээл ирсэн байна. Эдгээр бүтээлээс шилдэг 35 хүүхдийг шалгаруулан өнөөдөр шагналыг нь гардууллаа.
Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан “Зай барих” дүрмийг баримтлан хүүхэд бүрийн халууныг үзэн, гарыг ариутгаж арав арваар нь шагнаж урамшуулсан юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.