Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г.Амартүвшин захирагчтай 4 дүгээр салааны алба хаагчид гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийлээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/06/84500605_963794094055447_7606981015063494656_n.jpg)
Тус хатаагч төхөөрөмж нь 4 метрийн урттай, 40х40 см2 өргөнтэй, 220вт-аар ажилладаг.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/06/101058611_963793904055466_246396063248809984_n.jpg)
Мөн хоёр сэнстэй дөрвөн ширхэг хоолойгоор халуунаар үлээж 30-40 минутанд дөрвөн ширхэг гал сөнөөгчийн хувцсыг хатаах хүчин чадалтай юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/06/101559611_963794027388787_5538962040225267712_n.jpg)