Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг цахимаар зохион байгуулав

IMG_20200528_1418361.jpg

 Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн  Онцгой байдлын байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, олон улсын хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын ISO 45001:2018 стандарт, обьектын болон ой, хээрийн түймэр унтраах үеийн аюулгүй ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн юм.

burst

Мөн гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах чиглэлээр сургалтыг явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top