Гал унтраагуурыг аймгийн бүх орон сууцанд байрлуулна

101458677_1389101057947941_7508882411539660800_n.jpg

  Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын 20 айлын орон сууцанд гал унтраагуурыг байрлууллаа.

Гал унтраагуурын гадна хайрцгийг тус газрын алба хаагчид хаягдал болон барилгаас гарсан илүү төмрүүдийг ашиглан өөрсдөө хийсэн байна.

Цаашид айл өрхийн гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй аюул эрсдэлийн үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн санаачлагат тулгуурлан аймгийн хэмжээний бүх орон сууцнуудад байрлуулах ажлыг зохион байгуулна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top