1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн нутгаар бороо, Завхан аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи говийн бүсийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 15-17 градус дулаан байна.
Төлөв байдал: 9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-нд зарим газраар,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,11-нд тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг, 1.5 км замыг туулан 16:50 цагт очиж, тус дэлгүүрийн дээвэр болон 6 давхрын бэлэг дурсгалын тасаг бүрэн шатаж байсныг 4 цаг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:52 цагт очиж 7 цаг 30 минут, 2 дугаар тасгийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:59 цагт очиж 4 цаг 30 минут, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:11 цагт очиж 2 цаг 30 минут, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:25 цагт очиж 3 цаг, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 17:24 цагт очиж 2 цаг 30 минут, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 17:29 цагт очиж 7 цаг, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:26 цагт очиж 3 цаг, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 17:30 цагт очиж 2 цаг 30 минут тус тус ажилласан. Гал унтраах ажиллагаанд нийслэлийн гал түймэр унтраах, аврах 7 ангийн бэлтгэл ээлжийн 164 алба хаагч “Яаралтай цуглар” дохиогоор хүч нэмэгдүүлэн ажилласан. Мөн Цагдаагийн байгууллагын 130 гаруй алба хаагч, “Ус сувгийн удирдах газар”-ын алба хаагчид, “Сүү” ХХК-ийн алба хаагчдыг дайчлагдан ажилласан. Гал түймрийн голомтод удирдлага, зохион байгуулалаар хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр болон Гал унтраах хэлтсийн мэргэжилтэн нар, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн мэргэжилтэн нар тус тус ажилласан. /Гал түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын албаны нийт 271 алба хаагч, 29 автомашин ажилласан./
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3/В гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 22:37 цагт очиж, иргэн У-ын эзэмшлийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн баруун талын хана шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар баг дахь “Тэнүүн” амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 56.5 км замыг туулан 10:14 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 6х6 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Мэдээлэл:
Обьектын гал түймрийн талаар: Архангай аймгийн Чулуут сумын Хүрмэн багийн “Бор-Үзүүрт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ тус сумын харьяат малчин М-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт 06.06-ны өдрийн 19:00 цагийн орчим бүрэн шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Махгалсүрэн 06.07-ны өдрийн 13:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
4. Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Дэгээ гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 465 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 23:55 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 900 га талбай шатсан./
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Талын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 06.08-ны өдрийн 03:15 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 4500 га талбай шатсан./
5.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Баянсайр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 19 км-т, Ө-45°10’12”, У-99°00’00″/ 06.07-ны өдрийн 22:43 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс мөн өдрийн 23:00 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг дарга Н.Шагдарсүрэнгээс тодруулахад сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, тухайн газар нутагладаг 1 өрх айлд чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн.
6.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хонгор багийн “Гөгстийн хар-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 205 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат С/17 настай, эрэгтэй/ “Эг”-ийн голд малаа услаж байгаад осолдсон /2 дүүгийнхээ хамт малаа услаж байгаад морьтойгоо гол руу орсон/ тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 21:55 цаг тухайн газар очсон. 06.08-ны өдрийн 05:15 цагт ар гэрийн 7 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР