Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар аймгийн зарим газраар бороо орсон.   Дорноговь аймгийн зарим газраар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөөр 12-17 градус, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 11-нд говь, тал хээрийн нутгаар, 12, 13-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн “Найрамдал” хотхоны 2 дугаар  байранд иргэн Ө-ийн тагт дээр автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 13:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 13:52 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.  

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн 14 дүгээр байр Зоорийн давхарт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.09-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1 км зам туулан 15:32 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 12 дугаар гудамжинд иргэн Б-ийн 6 ханатай  гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах 48 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 02:34 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

scroll to top