Ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн цахим сургалт боллоо

GJ1A3120.jpg

 ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалтыг  энэ сарын 08-09-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.

 Энэ үеэр мэргэжилтнүүдийг илтгэх ур чадвар, онолын мэдлэг, конспект боловсруулах чадвар, эссэ бичлэг зэрэг таван үзүүлэлтээр мэргэжлийн ур чадварын түвшинг тогтооход НОБГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат, СБД-ийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Алтанзагас, БЗД-ийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахмад С.Должинсүрэн нар мэргэжлийн ур чадвараар бусдыгаа хошуучилсан амжилт гаргасан байна.

 Харин “Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлд нэвтрүүлэх боломжтой шилдэг бүтээл, оновчтой санаа (ШБОС)”-ны уралдааны тэргүүн байрт Дундговь аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Б.Цэрэнням, дэд байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад С.Саран, гутгаар байрт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, ахмад Н.Наранцэцэг нар тус тус шалгарсныг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын  Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ танилцуулж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top