8000 ширхэг амны хаалт хандивлалаа

102432311_729483861196510_7567620382980820858_n-1.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, өнөөдөр “Hytera Communications Corporation Limited” компани 8000 ширхэг амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын дэд дарга, Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр энэ үеэр илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top