“Банк оф Чайна” хандивын аянд нэгдлээ

GJ1A9599.jpg

  Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

 Тухайлбал, өнөөдөр  “Банк оф Чайна” төлөөлөгчийн газраас  нэг удаагийн бээлий, амны хаалт тус бүр  10000 ширхэг,  2000 ширхэг хамгаалалтын нүдний шил,  1000 ширхэг хамгаалах хувцсыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top