Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Дорнод, Монголын тал нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 6-11 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Жаврын хөндий” хотхон ажилчдын байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 04:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:48 цагт очиж, “Алтайн бор нуруу” ХХК-ийн барьж буй барилгын хашаанд 2х8 метрийн хэмжээтэй ажилчдын байр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Туулын 13 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 06:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 06:47 цагт очиж, тус тоотод иргэн П-ийн 13х13 метрийн хэмжээтэй 3 давхар барилгын 2 дугаар давхарт гал тогооны хэрэгсэл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Намуун” амралтын газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 29.5 км замыг туулан 18:53 цагт очиж, тус амралтын газарт 7х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхар, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны авто замын зорчих хэсэг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 20:33 цагт очиж, иргэн Э-ын эзэмшлийн “Сонота-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамжинд гал гарч шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 04:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 04:15 цагт очиж, иргэн М-ийн 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн задгай, “Салалт технологи” ХХК-ийн хашаанд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 08:01 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08:16 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Зүтгүүр” хорооллын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 09:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан, 09:09 цагт очиж, иргэн Т-ийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн Х-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг тус тус шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Тээл багийн “Хайрханы гол” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 5 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 60 км замыг туулан 00:50 цагт очиж, иргэн  Ж-ын эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин /50 тонн барилгын материал ачсан./ шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 23:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 23:25 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн Н /1 нас 7 сартай, эмэгтэй/ 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top