Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар бороо орсон. Дорноговь, Өмнөговь аймгийн зарим нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос 4-9 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “Дүүрэг”-ийн 4 дүгээр гудамжинд тагнуулын ерөнхий газрын аж ахуйн албаны 3х4 метрийн хэмжээтэй зоорийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 11:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 11:29 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

ААН, байгууллагын өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгой хэсэг “Хурд-Од” хотхоны уурын зуухны хашааны банз шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 07:48 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д хэрэглэгчдэд үйлчлэх 14 дүгээр төвийн барилгын дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 14:09 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д     “MSPD” ХХК-ийн шинээр баригдаж буй 10 давхар барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 18:11 цагт очиж 2 цаг, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 18:19 цагт очиж 2 цаг 50 минут ажиллаж тус тус унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны “Задгай”-д Залуус-1 хорооллын СӨХ-ны 7х12 метрийн хэмжээтэй барилгын дээвэр, хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 22:19 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн “Жаран”-гийнд иргэн С-ийн 8х6 метрийн хэмжээтэй  байшингийн  дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн  07:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 07:18 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 38 дугаар гудамжны “Задгай”-д иргэн Л-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 07:28 цагт хүлээн авсан.    Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км зам туулан 07:40 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Хогийн хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 7 км/ иргэн О-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 12:45 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.  

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн 163 дугаар байранд иргэн Л-ийн өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 15:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 15:20 цагт очиж 2 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top