Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн нутаг “Өгий” нуурын эргээр зорчиж байсан иргэн Т-н Ланд Крузерь-200 загварын автомашин нуурын захруу  цөмөрч орсон гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.11.18-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж багийн нутаг “Нүхт” гэдэг газар пронтер загварын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.18-ны өдрийн 20:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О, эхнэр, 1 настай хүүхдийн хамт цасанд боогдсон байсаныг гарган, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 3, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 7 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйд 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;   

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-н 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-н 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар “Дэлийн булаг” гэдэг газар малчин Б-н 38, Н-н 15, М-н 57 хонь нийт 110 хонь нэмж өвчилсөн  клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин.Б-н 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-н 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-н 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-н 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-ны өдөр малчин Б-н хот руу чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-н 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон. 

 3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн  7, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамжийн 163 тоотод иргэн Р-н эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.18-ны өдрийн 09:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 дүгээр хороолол 726 дугаар байрны зоорийн давхарт иргэн М-н 6 ханатай гэрийн эсгий шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.18-ны өдрийн 12:23 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 33 дугаар гудамжийн 543 тоотод иргэн Х-н эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.18-ны өдрийн 11:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 20 дугаар гудамжийн 14 тоотод иргэн Б-н эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.18-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 46 дүгээр гудамжийн 744 тоотод иргэн Э-н эзэмшлийн мужааны цех шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.18-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27 дугаар гудамжны 659/А тоотод иргэн Ч-н 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.18-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багийн 5 дугаар гудамжийн 21 тоотод иргэн Ц-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.18-ны өдрийн 09:56 цагт хүлээн авч газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top