Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон өөрсдийн санаачлагаар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тухайлбал, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв, сургалтын танхим, цэргийн амрах байр, ажлын өрөө, гал тогоог шинэчлэн засварлаад байна.
Мөн байгууллагын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд гадна болон дотоод их засварыг хийж, “Албаны музей”-г шинээр тохижууллаа гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.