Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс аймгийн зарим газраар  бороо орсон. Баянхонгор аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 18-23 градус, говийн бүс нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс 7-12 м/с, 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 20, 21-нд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Говь талын нутгаар өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө   4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай”-д иргэн З-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 11:03 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Уул”-ын 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын 6х8 метрийн хэмжээтэй байшин, 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 12:50 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 40.5 км зам туулан 13:28 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим  багийн  “Цагаан-Олом” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 16:41 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүннаран”-гийн 13 дугаар гудамжинд иргэн Ч-ын “Аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 17:33 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн “Задгай”-д иргэн Г-ийн 4х3 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай мод  шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 19:24 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Бурхантын хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 8 км-т/ иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 03.09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 03:36 цагт очиж 20  минут ажиллаж унтраасан.

2. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Уураг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж 06.18-ны өдрийн 15:15 цагт цурамд оруулсан. 

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн  багийн “Хустайн гурван даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т, Хялганат тосгоноос баруун хойд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар,  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Сэлэнгэ, Хангал сумын иргэд ажиллаж 06.18-ны өдрийн 23:00 цагт цурамд оруулсан.

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Мухдаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 18:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 1 га ойн талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Буриадын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 188 км, сумын төвөөс  баруун зүгт 100 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг  06.18-ны өдрийн 14:39 цагт /хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Шар чулуут” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 245 км-т, сумын төвөөс  баруун зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан мэдээллийг 06.17-ны өдрийн 08:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 06.18-ны өдрийн 20:10 цагт цурамд оруулсан.

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 410 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т, Хилийн 0146 дугаар ангийн “Халтар хошуу” 7 дугаар заставаас хойд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн алба хаагчид ажиллаж 06.18-ны өдрийн 09:30 цагт унтраасан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер – Усны үер: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг 06.18-ны өдрийн 19:30-20:22 цагийн хооронд хүчтэй аадар, мөндөр орсны улмаас 7 айлын хашаа, 2 гудамж усанд автсан, үерийн ус зайлуулах сувгын шороон далан сэтэрсэн тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босгосон.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Архангай аймгийн Өлзийт сумын Модонт багийн “Рашаант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 132 км, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ тус багийн харьяат малчин Г-ийн 5 ханатай  гэр 06.17-ны өдрийн 12:00 цагт шатсан. Мэдээллийг 06.18-ны өдрийн 15:40 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амарсайхан аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top