1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Төв, Хэнтий аймгийн нутгаар дуу цахилгаантай бороо орсон. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт уулаар нойтон цас орсон. Говь-Алтай, Дорноговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бороо орно, салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Булагтай” гэдэг газар/ сумын төвөөс зүүн зүгт 3 км-т / иргэн П-ын “Маяти-2” загварын ачааны автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлаыг 06.21-ний өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 км зам туулан 10:53 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 3/Б хэсэгт иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 13:18 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Нарантуул” худалдааны төвийн хашаанд иргэн Х-ийн 10х25 метрийн хэмжээтэй цайны газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 23:34 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Буриадын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 188 км, сумын төвөөс баруун зүгт 100 км-т/ тус аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 06.21-ний өдрийн 18:40 цагт унтраасан. Уг гал түймэрт 1680 га ойн талбай шатсан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Илчлэгийн гол” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, Ө-49°3’45.94”, У-107°30’7.13”/ www.fires.ru сайтад 06.19-ний өдрийн 10:30 цагт түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид “Хандгай нуруу” ХХК-ийн ажилтнууд унтраахаар ажиллаж байна. 06.21-ний өдрийн 07:00-21:00 цагийн хооронд бороо шивэрч орсон.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан багийн “Хавцал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 22 км-т, Ө-50014/,00//, У-91037/00/// 06.21-ний өдрийн 16:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 16:42 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Даваанямаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Үер – Усны үер: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Жаргалантын булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ Төв аймгийн нутгаар 06.21-ний өдрийн 13:20 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн У /13 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Довын хайрхан”, “Ширээгийн булаг”, Баян сумын “Их-Элгэн” гэдэг газар Төв аймгийн нутгаар 06.21-ний өдөр усархаг аадар бороо орсны улмаас Дундговь аймгийн харьяат малчин М-ын 900 бог, 4 бод, малчин Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1000 орчим бог мал үерт өртөж хорогдсон. Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Н.Мядагмаа аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Төв аймгийн Зуунмод сум 06.21-ний өдрийн 13:20 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас Зуунмод суманд 181 айлын гэр, 4 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автаж, 6 гэр урсаж, 53 хашаа нурсан, бөгөөд Алтанбулаг суманд 200 өрх айл усад автаж 30 хашаа нурж 10 гэр урссан тухай 22 дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, 4 орон сууцны барилгын зоорийн давхарын усыг соруулж, 57 автомашин уснаас татан гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, 4 орон сууцны барилгын зоорийн давхарын усыг соруулж, 57 автомашин уснаас татан гаргасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Тэрвий” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 77 км-т/ Төв аймгийн нутгаар 06.21-ний өдрийн 13:20 цагаас эхлэн усархаг бороо орсны улмаас Дундговь аймгийн харьяат иргэн С /23 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн “Мухар” гэдэг газар Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн Ёлгор, Өгөөмөр ууланд болсон уруйн үерийн улмаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн С.Ариунболдын 4 ханатай гэр, 1000 орчим бог мал, бага оврын ачааны автомашин, мөн багийн “Банзарын хоолой” гэдэг газар иргэн Д-ийн 6 ханатай гэр, 2 мотоцикл, мөн багийн Баянбулаг гэдэг газар иргэн Г-ийн 5 ханатай гэр урссан. Мөн Говьсүмбэр аймгийн төвөөс хойд зүгт 75 км-т “Ланд крузейр” загварын суудлын автомашинтай БНХАУ-ын харьяат 2 иргэн усанд суусан, мөн Малх багийн “Банзарын хоолой” гэдэг газар 3 зорчигчтой суудлын автомашин усанд суусан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Хясаа худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ Хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 2 иргэн 14 метрийн гүнтэй 1х1.5 метрийн хэмжээтэй нүхэнд унасан байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 09:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 70 км зам туулан 11:36 цагт очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн О /50 настай, эрэгтэй/-ийг иргэд нүхнээс гаргаж эмнэлэгийн байгууллагад, тус сумын харьяат иргэн Т /53 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
5.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ажирхай багийн “Ихэрийн -Ухаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 26 км-т/ тус сумын нутгаар 06.20-ны өдрийн 23:00 цагт салхины хурд 24 м/с хүрсний улмаас тус багийн харьяат малчин О, О нарын 4 ханатай гэр тус тус нурсан. Мэдээллийг тус сумын Засаг дарга Ө.Мөнх-Амаглан 06.21-ний өдрийн 09:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн “Хаяа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км/ тус сумын нутгаар 06.20-ны өдрийн 21:00 цагт салхины хурд 24 м/с хүрсний улмаас тус багийн харьяат малчин Э-ийн 5 ханатай нурсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч З.Нармандах 06.21-ний өдрийн 09:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Булган аймгийн Бүрэгхангай сумын Цахт багийн “Хар цав” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаар 06.19-ний өдрийн 17:48 цагт салхины хурд 15-30 м/с хүрсний улмаас тус багийн харьяат малчин М-ийн 2, Р-ийн 1, Ү-ын 1 гэр нурсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц. Мөнхтулга 06.21-ний өдрийн 09.50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР