1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар гудамжийн 23А тоотод оршин суудаг иргэн М /37 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2015.11.17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.11.19-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр Буянт /аймгийн төвөөс 25 км/ сумын чиглэлд “Буянт” голын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 3, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйд 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-н 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-н 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар “Дэлийн булаг” гэдэг газар малчин Б-н 38, Н-н 15, М-н 57 хонь нийт 110 хонь нэмж өвчилсөн клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин.Б-н 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-н 60 хонь нэмж “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-н 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-н 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-ны өдөр малчин Б-н хот руу чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-н 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1б хэсгийн 1018 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.19-ний өдрийн 10:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хогийн хонхорт иргэн М-н бичил уурхайн амнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.11.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж уурхайд /45градус налуутай, 60 метрийн урт тунель/ үзэгдэх орчингүй, мухартаа галтай байсныг унтрааж, дотор нь байсан уурхайн багаж хэрэгслүүдийг аюулгүй газар гаргасан.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуу овооны 7 дугаар гудамжийн 188 тоотод иргэн Т-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.19-ний өдрийн 15:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 8 дугаар гудамжийн 895 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.19-ний өдрийн 18:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8 дугаар гудамжийн 135 тоотод иргэн Ч-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.19-ний өдрийн 18:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 7 дугаар гудамжийн 53а тоотод иргэн О-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.19-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч;
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн “Жөндеу” Авто угаалгын газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 02:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 31 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР