Хан-Уул дүүргийн 52-р дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл болон 11б, 10б , 7а ангийн сурагч хүүхдүүд “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аянг өрнүүлсэн байна.
Өвлийн улиралд мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж малчдад туслах зорилгоор сурагчид өөрсдийн гарын доорх материал, өөрсдийн томдсон, багадсан хувцсыг ашиглан бээлий болон малын элгэвч, нэмнээ зэргийг сургуулийнхаа технологийн багштай хамтран эсгэж урласан байна.
Мөн хүүхэд бүр лаа, шүдэнз, гутал, хувцсыг бэлдэж нийлүүлээд Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр хүлээлгэж өглөө.
Тус сургуулийн захиргаа болон Онцгой байдлын ерөнхий газраас сурагчдын энэхүү “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аянг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд бусад сургуулийн багш, сурагчдыг нэгдэхийг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.