Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийв

received_262634281495070.jpeg

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай сонгуулийн санал авах хэсгийн хороодын нийт 44 барилга, байгууламжид Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн хэрэгжилтийг шалгахад 122 зөрчил дутагдал илэрсэн байна.

Хяналт, шалгалтын явцад 38 зөрчил буюу 31 хувийг газар дээр нь арилгуулан, бусад 84 зөрчил буюу 69 хувийг арилгуулах талаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл-44, дүгнэлт-1 бичиж холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

Мөн сонгуулийн санал авах 44 хэсгийн хороодын бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар цахим сургалт зохион байгуулж,  заавар, зөвлөмж өгч ажилласан юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top