Ажлын байранд урьж байна

Undsen-logotoi-harduu-6pshq95hjxrorw7kegvuaf7glpmt3ziwj8u73tefa68-6q5ve8f03ow6ill7flqo3wlpuaexihpig6by7fwn7sw-6q6chk661z89gygjowyidaonyuvr2r6fxrc5dq80mrk-1-6rl6gv5yjcd5mljcdhvlpnt3nzq5sr8dfdogvtfim2o.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Үүнд:

  1. Нисдэг тэрэгний нисгэгч
  2. Агаарын хөлгийн инженер, техникийн ажилтан

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн материалыг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна.

Үндсэн шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дээд боловсролтой байх
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
  • Монгол, Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
  • Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
  • Онцгой байдлын байгууллагад ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Нислэг, техникийн чиглэлээр суурь боловсрол эзэмшсэн бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • 4х6 хэмжээний 4 хувь цээж зураг
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
  • Өөрийн товч танилцуулга

Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 263561 утсаар холбогдож лавлана уу.

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top