Увс аймгийн ОБГ хот хоорондын нийтийн тээвэрт шалгалт хийжээ

Онцгой байдлын газар нь аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд аймаг, хот, хооронд зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг автобус болон бусад тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, болзошгүй байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг шалгалт  зохион байгуулав. Үзлэгийн үеэр жолооч нарт батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөц, дулаан хувцас, хоол хүнс, эм хэрэгслийн нөөц бэлтгэлтэй, холбоо мэдээлэл дамжуулах хэрэгсэлтэй явах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.

Untitled-1

Untitled-2

Мөн  аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 41 дүгээр ангийн салаадын албан хаагчдын дунд мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж явууллаа.

Untitled-4 Untitled-5

scroll to top