ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ихэнх нутгаар, 23-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 24-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 25-ны өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, салхи ихэнх хугацаанд 12-14 м/с хүрнэ.

Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байх төлөвтэй байна.

222

 

3333

Иймд их цас, цасан шуурга, олон хоног үргэлжилсэн их хүйтний улмаас автозам, даваанд хальтиргаа гулгаа үүссэн тул хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны нөөц, дулаан хувцастай явахыг анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top