1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Аврах ажиллагаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр байрны 1 дүгээр орцны 29 тоотод иргэн Б ухаангүй байна хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 2015.11.21-ний өдрийн 09:50 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж Б /42 настай, эмэгтэй/-г нас барсан байдалтай байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 66/Б байрны 1 дүгээр орцны 15 тоотод 1 иргэн угаартсан байна хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 2015.11.21-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн О /50 настай, эрэгтэй/ гүн согтолттой байсныг биед нь үзлэг хийж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн.
Сураггүй болсон: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар гудамжийн 23 А тоотод оршин суудаг иргэн М /37 настай, эрэгтэй, сэтгэцийн өвчтэй/ 2015.11.17-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.11.19-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.20-ны өдрийн байдлаар Буянт /аймгийн төвөөс 25 км/ сумын чиглэлд “Буянт” голын дагуу 67 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.11.21-ний өдрийн 12:00 цагаас ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон.
Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан” нуураас хужир ачиж байсан ачааны автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2015.11.21-ний өдрийн 07:00 цагт уснаас татан гаргах ажиллагааг эхлүүлж харагдах орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:00 цагт зогсоож 2015.11.22-ны өдрийн 08 цагаас ажиллагааг эхлүүлсэн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар “Дэлийн булаг” гэдэг газар малчин Б-ийн 38, Н-ийн 15, М-ийн 57 хонь нийт 110 хонь нэмж өвчилсөн клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжилхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-ны өдөр малчин Б-ийн хот руу чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын 1 дүгээр гудамжны 29 тоотод цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.21-ний өдрийн 19:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Штанк ойл ХХК-ний хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.21-ний өдрийн 19:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршалын гүүрний дэргэд дулааны шугамын дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.21-ний өдрийн 21:58 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7 дугаар гудамжны 140 тоотод автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.22-ны өдрийн 00:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт орших Спортын ордны склад шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.21-ний өдрийн 22:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн 3 дугаар гудамжны 13 тоот иргэн Г-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.22-ны өдрийн 00:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР