“Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарав

106540501_1416372181887495_3855480980991701540_o.jpg

   Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвх санаачилга гарган ажилласан байгууллага, аж ахуй нэгжийн хийсэн ажлыг үнэлж урамшуулах, үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор  Дундговь аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийн уралдаанд Онцгой байдлын газар шалгарлаа.

Онцгой байдлын газрын дэргэдэх эцэг эхийн зөвлөл нь алба хаагчиддаа болон тэдний гэр бүлийнхэнд зориулсан сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажилладаг юм.

Энэ хүрээнд  хүүхэд, эцэг эхийн харилцаанд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Үлгэрээ өвлүүлье” үлгэр зохиож үлгэрийн баатруудыг зурах уралдаан, “Тоглоомоо өвлүүлье” уламжлалт тоглоом наадгайд тулгуурлан гамшгаас хамгаалах мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх тоглоом бүтээх уралдаануудыг тус тус зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан.

Мөн “Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм”-ийн дагуу хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар баталгааг гаргуулан ажиллаж байна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top