Энэ сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

49d054_MPA_PHOTO_2017_-2058_x974-6usqw1fcq7acdfenvz0uh31lvqaiaayh5nuryyycv9c-6vdmelkaa8ltln1evhdonrl51lx8wlql5yr57a40tvk.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард найман удаагийн тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд: 

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэг /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татна.
  • 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
  • 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 26-нд Франкфурт хотууд руу тус тус нислэг үйлдэнэ.

Мөн БНХАУ, ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top