Зуны дэлгэр цаг чинь болгоомжийн улирал болчихож

-завьтай-эргүүл-13-of-13.jpg

Д.Мягмардорж

Хотын гудамжийг аагим халуун шарж, тэвчээр алдсан иргэд олноороо гол ус бараадацгааж байна. Гэхдээ аялал зугаалга маань болгоомж, сэрэмж, анхааруулга алдсан харамсалтай мэдээгээр төгсдөг болж хувирлаа.

Онцгой байдлын албаныхан голын ойролцоо амарч зугаалж байсан иргэдийг ганц нэгээр нь бус тав, арваар нь хайж байгаа сэргэмжлүүлэг мэдээ сүүлийн хэд хоногт огцом өссөн. Өнгөрсөн хэдхэн хоногт гол усанд амиа алдсан иргэдийн дунд харгалзаж, хайхрах хүнгүй хүүхэд олон байгаа нь хамгийн харамсалтай. Томчуудын хувьд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс, мөн баталгаагүй завиар зугаалснаас шалтгаалан алтан амиа хохироох тохиолдол олонх аж. Бүр дэргэдээсээ урсгаж алдсан аав ээж ч цөөнгүй. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй анхааруулгыг болгоомж, сэрэмж болгон хүлээн авч сурмаар байна.

Ялангуяа хур бороо их байгаа амралт, зугаалгын улирал зуны аагим халуунд хүүхдээ хаана явж байгааг мэдэж байх нь эцэг эхчүүдийн үүрэг юм даа. Эцэг эхийн үүргээ гүйцэтгээгүй цагт хотын даргыг хэдэн удаа хараагаад ч нэмэргүй. Угаасаа олон өдөр дараалан орсон бороонд хүүхэд битгий хэл машин техник урсаж сүйдээд байгаа.

Эх сурвалж: zindaa.mn

scroll to top