Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан” нуураас хужир ачиж байсан “Фуссо” загварын 4,5 тооннын даацтай автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгаас 15 хүн, 4 тайль, нийт 22 хүн 6 техник хэрэгсэлэйгээр 2015.11.21-ний өдрийн 07:00 цагаас татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна. Уг автомашин нь  нуурын эргээс дотогш 1 км, хужир ачдаг арлаас 30 орчим метр  зайтай, машин талдаа ортол усанд орсон, автомашинаар татах боломжгүй.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар “Дэлийн булаг” гэдэг газар малчин Б-ийн 38, Н-ийн 15, М-ийн 57 хонь нийт 110 хонь нэмж өвчилсөн  клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжилхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-ны өдөр малчин Б-ийн хот руу чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 8, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Мал нядалгааны газрын хашаанд иргэн Х-н эзэмшлийн чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.22-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12 дугаар гудамжийн 73 тоотод иргэн Л-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.22-ны өдрийн 13:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгийн 15 дугаар гудамжийн 198 тоотод  иргэн Б-н өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.22-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 8 дугаар гудамжийн 5 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.22-ны өдрийн 20:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Од группийн агуулахын зориулалттай сэндвичин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.23-ны өдрийн 00:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 10 дугаар гудамжийн 99 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.23-ны өдрийн 03:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 31 дүгээр гудамжийн 589 тоотод иргэн А-н байшин шатаж шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.23-ны өдрийн 03:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжийн 131/а тоотод иргэн Х-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.23-ны өдрийн 06:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Ойчидын 1 дүгээр хэсэг 7 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Д-н хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.22-ны өдрийн 08:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 50 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /37 настай, эмэгтэй, хэвтэрт байдаг, өвчтэй/ шатаж нас барсан.

Увс аймгийн Улаангом сумын Буянт хороолол багийн нутаг 6 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Д-н 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.22-ны өдрийн 17:02 цагт Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

   ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top