“Номин Холдинг” ХХК-ийн зүгээс талархал илэрхийлэв

105574594_3485943288101829_5894484748749562921_o.jpg

  Өнгөрсөн сард УИД-т гарсан галыг шуурхай арга хэмжээ авч, цаг алдалгүй унтраан, ажилтан, алба хаагч, үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад “Номин Холдинг” ХХК-ийн зүгээс талархал илэрхийллээ.

 Энэ үеэр УИД-ийн сэргээн босголтод зориулан гаргасан бэлгийн картын дээжсийг талархлын бичгийн хамт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгсөн юм.

УИД-ийн сэргээн босголтод зориулан гаргаж байгаа бэлгийн карт нь “Номин сүлжээ” дэлгүүрийн бүх салбаруудад худалдаалагдаж эхэлсэн бөгөөд бэлгийн картын худалдан авалтын нийт үнийн дүнгийн тодорхой хувийг ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-т техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх сайн үйлсэд зориулагдах юм гэдгээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top