Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ

79220652_2429227537370174_3176450537929293321_o.jpg

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:00 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

   Нийт 263 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан болон асран хамгаалагчтай 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 53 иргэн багтсан байна.

 Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Вензоу”, “Амар” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top