Бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлжээ

107221912_1159483474421253_5192321433105472565_n-1.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдрыг хөгжүүлж, ажлын хариуцлагыг сайжруулах” зорилтыг 2020 онд дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах олон талт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд байгаа гэдгээ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

  Тухайлбал, байгууллагын гадна болон дотор талын засварыг хийж, алба хаагчдын ажиллах өрөө, “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”, чийрэгжүүлэх болон сургалтын таннхимын иж бүрэн засвар хийж, шинээр тохижуулжээ. Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Улсын нөөцийн салбар, Арвайхээр сум дахь Улсын нөөцийн цэгийг бүрэн камержуулсан байна.

Хошууч генерал Т.Бадрал энэ үеэр ажиллах орчин нөхлөө дотоод нөөц бололцоогоо ашиглан идэвхи санаачлагатайгаар өрнүүлэн ажиллаж байгаа алба хаагчдадаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top