Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдварын үед соёл, урлагийн бйагууллагад өгөх зөвлөмжийг хүргэж байна.
Байгууллагад:
• Биеийн халуун үзэх
• Амны болон нүүрний хаалт зүүх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван
байлгах
• Үзэгчдийг суудал алгасаж суулгах
• Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол
хийх
• Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа
нэг удаагийн бээлий өмсөх
• Бэлэн мөнгөөр аль болох үйлчлэхгүй байх
• Билетийн касс, худалдааны цэг, хүлээлгийн өрөөнд
зай барих тэмдэглэгээ хийх
• Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх
• Үзвэр үйлчилгээ хооронд танхимыг тогтмол цэвэрлэж
халдваргүйжүүлэх
• 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан,
хаалганы бариул, шал, тоног төхөөрөмж зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
• Микрофонд нэг удаагийн уут хийх
• Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол
цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар
халдваргүйжүүлэх
• Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж
халдваргүйжүүлэх
• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
• Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх
зөвлөмжийг ил тод байршуулах
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг
илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Үйлчлүүлэгчдэд:
• Амны хаалт зүүх
• Хүн хоорондын зай барих
• Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
• Цахимаар тасалбар худалдан авах
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам