Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүр шилдэг алба хаагчдыг шалгаруулж байна.
Зургадугаар сарын “Офицер бүрэлдэхүүн”-ий шилдэг алба хаагчаар Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч Д.Мөнх-Очир, “Ахлагч бүрэлдэхүүн”-ээс Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч-гал сөнөөнч, дэд ахлагч Н.Гантөмөр нар шалгарлаа гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.