Алба хаагчдад талархал илэрхийлэв

1593162253102-6vt3xre27huhomc1lwpdwzmklfxz0jyyebqz9yueds0.jpeg

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнийн төгөл” хотхонд энэ сарын 04-ний өдрийн 23:16 цагт гал гарлаа гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн нэгдүгээр салааны алба хаагчид ажилласан байна.  

 Ахлах ахлагч А.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид 25 минут ажиллан  бүрэн галыг унтрааж, утаажилтын бүсээс 40 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажилласан юм. Эрүүл мэнд, амь насыг нь авран хамгаалж, хурдан шуурхай арга хэмжээ авч ажилласан алба хаагчдад тус байрны орон суугчид талархал илэрхийллээ гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top