Ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна

EC145_DIGIT-044641-Copyright_A-Pecchi-1024x683-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд дараахажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Үүнд:

  1. Нисдэг тэрэгний нисгэгч
  2. Агаарын хөлгийн инженер, техникийн ажилтан

Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийн материалыг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүлээн авна.

Үндсэн шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дээд боловсролтой байх
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх
  • Монгол, Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
  • Сэтгэцийн өвчин эмгэггүй байх
  • Онцгой байдлын байгууллагад ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Нислэг, техникийн чиглэлээр суурь боловсрол эзэмшсэн бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • 4х6 хэмжээний 4 хувь цээж зураг
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа
  • Өөрийн товч танилцуулга

Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 263561 утсаар холбогдож лавлана уу.

ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top