Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан” нуураас хужир ачиж байсан 05-18 ОРО улсын дугаартай “Фуссо” загварын 4.5 тоннын даацтай автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 15 хүн, 1 автомашин, 4 тайль, нийт 22 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.21-ний өдрийн 07:00 цагаас татан гаргах ажиллагааг зохион байгуулж, 2015.11.24-ний өдрийн 01:00 цагт уснаас гаргаж жолооч Э-д хүлээлгэн өгсөн.

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нууранд 38-99 БУА улсын дугаартай 5 тоннын даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай 2015.11.25-ны өдрийн 07:30 цагт байнгын байрлалаас Баян-Агт сумын чиглэлд хөдөлсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь; 

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-ны өдөр малчин Б-ийн хот руу чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Г, Б нарын 44 хонинд 2015.10.17-ны өдөр халдварт тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 86 дугаар гудамжийн 1260/А тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 14:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Car wash” автомашин угаалгын газрын  өргөтгөлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 20 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр;   

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Баатархайрхан”-ы задгайн 1581 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 23:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ын 20 дугаар гудамжийн 1096/Г тоотод иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 01:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн 7 дугаар гудамжийн 323 тоотод иргэн З-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.25-ны өдрийн 02:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн  “Мангирт”-ын  4 дүгээр гудамжийн 192 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна  гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 19:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

 

scroll to top