1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн хөндий, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 13,14-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ.
2.Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Скайтель” ХХК-ийн төв байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 04:10 цагт очиж, тус компанийн барилгын зоорийн давхрын сервирийн өрөөний цахилгаан түгээх, дамжуулах утас шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 7 дугаар багийн Гарден хотхоны 1 дүгээр байранд иргэн М-ын 8 нэрийн хүнсний дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:24 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 07:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 20.5 км замыг туулан 08:10 цагт очиж, иргэн Б-ын 3×6 метрийн хэмжээтэй зуны байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 2 дугаар орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 11:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:47 цагт очиж, иргэн Э-ын эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 21:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 21:39 цагт очиж, эзэнгүй 5×4 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллан унтрааж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Базарсэдэд хүлээлгэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Задгайд /аймгийн төвөөс баруун зүгт 10 км-т/ иргэн Т-ын “Тоёота Акуа” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 00:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 9 км зам туулан 00:15 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.
3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багт /аймгийн төвөөс баруун зүгт 103 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ 07.10-ны өдрийн 16:30-17:30 цагийн хооронд хүчтэй мөндөр, аадар бороо орсны улмаас уруйн үерт малчин Э, Ц нарын 104 ямаа, 6 хонь, нийт 110 бог мал хорогдсон тухай мэдээллийг 07.11-ний өдрийн 12:45 цагт хүлээн авсан Тус багийн Засаг дарга Л.Угтахбаяраар ахлуулсан 4 ажилтан, 1 автомашинтай нөхцөл байдалтай танилцаж ажилласан.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Байдраг Богд” амралтын газрын урд “Туул” голд автомашин живсэн тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 35 км замыг туулан 14:10 цагт очиж, иргэн С-ын жолоодож явсан “Ниссан Жук” загварын суудлын автомашиныг татан гаргасан.
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Цэнгэг Буйр” амралтын газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ 07.11-ний өдрийн 13:45 цагийн орчим 3 хүүхэд “Буйр” нууранд завьтай зугаалж явах үед нуурын гол руу салхинд туугдсан тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:10 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 хорооны харьяат Ж/7 настай, эрэгтэй/, Б /10 настай, эрэгтэй/, Т /14 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд аварч аав П-т хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Байдраг Богд” амралтын газрын урд “Туул” голд Автомашин живсэн тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 4 км замыг туулан 14:30 цагт очиж, иргэн Г-ын жолоодож явсан “Ниссан Х Трайл” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/-ыг зорчигчийн хамт татан гаргасан.
Төв аймгийн Лүн сумын Төв багийн “Модон гүүр” гэдэг газарт /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 175 км-т/ Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Э /31 настай, эрэгтэй/ Туул голын усанд осолдсон тухай дуудлагыг 07.11-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх аврах ажиллагааг Модон гүүр гэдэг газраас Улаан-Үзүүр гэдэг газар хүртэл завьтай 7 км-т урсаж, голын эргэ дагуу 7 км-т явганаар зохион байгуулж, мөн өдрийн 22:28 цагт “Модон гүүр” гэдэг газраас иргэн Э-ын цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Элбэгманлайд шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Хар Хошуу” гэдэг газарт “Туул” голд хүн живсэн тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 15:29 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 30 км замыг туулан 16:05 цагт очиж, “Туул” голд Баянхонгор аймгийн харьяат иргэн Ц /25 настай, эмэгтэй/-ын цогцсыг мөн өдрийн 16:13 цагт гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Баатарболдод шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Сонгино” амралтын газрын зүүн талд “Туул” голд хүн живсэн тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 16:46 цагт очиж, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн Г /32 настай, эрэгтэй/ “Туул” голд урсаж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эхнэр А-т хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хар хошуу” гэдэг газарт “Туул” голын усанд боогдож гол гаталж чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид 7.5 км замыг туулан 19:15 цагт очиж, Дорноговь аймгийн харьяат иргэн Г-ийн жолоодож явсан “Соната-7” загварын суудлын автомашин /2 хүүхэд, 5 хүн/, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн Н-ийн жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин /3 хүүхэд, 5 хүн/, нийт 5 хүүхэд, 10 том хүнийг завиар гол гаргаж ажилласан.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 205 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ Тус аймгийн Тэшиг сумаас Орхон аймгийн чиглэлд гэр бүлийн хамт /4 хүн, 2 хуүхэд/ зорчиж явахдаа “Айрхан нуур”-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ ороод гарч ирээгүй тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 00:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид мөн өдрийн 05:00 цагт хөдөлгөөн үйлдсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 66 дугаар байр 6 давхарт хүн нас барсан, хаалгыг онгойлгуулах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 07.11-ний өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:43 цагт очиж, цонхоор орж хаалгыг онгойлгон хаяг, нэр тодорхойгүй, /35-40 эрэгтэй/ хүний цогцсыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Занданмөнхөөр ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43В байрны 2 дугаар орцны 12 давхраас хүн унаж нас барсан, тус байрны 225 тоотын хаалгыг онгойлгуулах шаардлагатай байна гэсэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн хошууч Л.Батжаргалын хүсэлтийг 07.112-ны өдрийн 01:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:40 цагт очиж, тус байрны 225 тоотын хаалгыг эвдэн орж, уг байрыг түрээслэгч иргэн Б, Т нар архидан согтуурч байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Занданмөнхөөр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР