Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн шинэ эцэст автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 08:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 09:04 цагт очиж иргэн Г-ийн Мерседес Бенз загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн “Давхарын чулуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/ Малчин Ү-ын өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 60 км замыг туулан 17:40 цагт очиж 2:05 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны дэргэд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 23:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 23:30 цагт очиж эзэмшигч тодорхойгүй 2х4 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 270 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ 07.23-ны өдрийн 19:00 цагийн үед хүчтэй аадар бороо орсны улмаас малчин С-ын 6 ханатай гэр, Д-ын 6 ханатай гэр, 25 бог мал үерийн усанд урссан тухай дуудлагыг 07.24-ний 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, сумын Иргэдийн хурлын даргаар ахлуулсан мэргэжлийн ангийн 5 ажилтан, 1 автомашинтай ажилласан.

Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багийн Мөстийн-Эх гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 249 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 37 км/ 07.24-ний өдрийн 18.30 цагт үер бууж, малчин Б-ын 4 ханатай гэр урссан тухай мэдээллийг 07.24-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус сумын Ихэс багийн Засаг дарга С.Мянганжадамбаар ахлуулсан алба хаагчид ажилласан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийнУлаан-Уул сумын Төгөл багийн “Бага Бөлгүү” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 164 км, сумын төвөөс зүүн зүгт 3 км/ Иргэн Б /2 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харъяат/ алга тухай дуудлагыг 02:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж Төгөл багийн Дээд Улаан толгой гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5 км/-т голын харгианд живсэнийг олж аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.   Эрэн хайх ажиллагааг ар гэрийнх нь хүсэлтээр түр зогсоосон. 07.27-ны өдөр дахин эхлүүлнэ.    

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км, сумын төвөөс баруун зүгт 150 км/ Тус сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл нь ус болсон/ Хоромдох голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 07.24-ний өдрийн 06:30 цагаас “Хоромдох”-ын голын гүүрнээс  Хотон нуурын цутгал хүртэл 7 км-т завиар явж 3-5 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж, 5 удаа дүрс бичлэгийн камер оруулж шалгасан. Голын эрэг дагуу явганаар эрэлч нохойтой хамт самналт хийн зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.25-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Ширээгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 233 км, сумын төвөөс зүүн урд 13 км/ Иргэн Т /9 настай, эрэгтэй/ 07.24-ний өдрийн 13:00 цагийн орчимд тогтоол усанд /урт 40 метр, өргөн 20 метр хэмжээтэй/ унаж живсэн тухай дуудлагыг 07.24-ний өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 4 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний дэргэд “Туул” голд эмэгтэй хүн живэх гэж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 01:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 13 км замыг туулан 02:14 цагт очиж иргэн Ч-г /58 настай, эмэгтэй/ эсэн мэнд аварч гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Ховд аймгийн Дарви сумын Хөшөөт багийн “Чулуутын ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/ Хөшөөтийн уурхайн ажилчдын байрны гал тогооны хэсэгт цахилгаан зуух шатаж байна гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус сумын Хөшөөтийн уурхайн сайн дурын бүлгийн алба хаагчид 13:25 цагт очиж 2 минут ажиллаж галыг бүрэн унтраасан.

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Тээл багийн “Тээл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 135 км, сумын төвөөс урд зүгт 45 км/ “Т” хороолол 3 дугаар гудамжинд иргэн Б-ын 4 ханатай гэр 07.24-ний өдрийн 17:00-17:50 цагийн үед шатсан тухай мэдээллийг 07.24-ний өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус сумын Тээл багийн засаг дарга Ц-аар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 17:50 цагт галыг бүрэн унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top