Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас энэ сарын 21-24-ний өдрүүдэд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх онолын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургууль “Яаралтай цуглар” дохиогоор 5 км-ийн зайд явган марш үйлдэн, цэргийн тангараг давтснаар эхэлсэн юм.
Амьсгалын бие даасан төхөөрөмжний сэтгэлзүйн камерт утаатай орчинд дадлага сургууль хийх, сургалтын цамхагт өндрөөс буух, цэрэгжилт, жагсаалч байдлыг сайжруулах зэрэг танхимын болон дадлага хосолсон нийт 14 хичээл сургалтыг явуулж, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүллээ.
Мөн алба хаагчдын дунд амьсгалын бие даасан төхөөрөмжтэй сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад ахлах дэслэгч Б.Ганзориг захирагчтай салааны баг тамирчид тэргүүн байр эзэлсэн юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.