1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа Ерөө голын хөндийгөөр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 24-26 градум дулаан байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Эрдэнэ толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 126 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км Замын-Үүд сумаас Даланжаргалан сумын чиглэлд явж байсан “Орос гэрэл” ХХК-ийн “Волво” загварын том оврын ачааны автомашины бүхээгний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 06:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид очиж 34 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 00:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:45 цагт очиж иргэн Х-ийн 12х5 метрийн хэмжээтэй байшингийн цахилгааны утас байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 04:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 04:51 цагт очиж иргэн Э-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын (Хөвсгөл) Зуун мод багийн “Харганы ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ аянганаас хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 07.27-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Хилийн 0257 дугаар ангийн Цэцэрлэг сум дахь 0231 дүгээр салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж түймрийг 19:27 цагт бүрэн унтраасан.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Замтын булаг” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 111 км, сумын төвөөс зүүн зүгт 23 км/ Налайх дүүргийн 7 дугаар хорооны Бадралын 6 дугаар гудамжны иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 07.20-ны өдрийн 17:30 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, сумын ЗДТГ-ын ажилтнууд, орон нутгийн иргэд “МЖЖ” амралтын газраас баруун зүгт ууланд 3 км явганаар эрэлч нохойтой, хойд зүгт ууланд 6 км явганаар “Замтын эх” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:02 цагт түр зогсоосон. 07.28-ны өдрийн 07:30 цагт дахин эхлүүлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Туул” голын шинэ гүүрны доод талд автомашин голд орсон дотроо хүнтэй байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 15:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 16:35 цагт очиж иргэн Н /39 нас, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь “Приус-20” загварын автомашинтай голын усанд байсныг эсэн мэнд гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн “Шаврын ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун зүгт 16 км/ Иргэн Э-ын Ланд Круйзер-105 загварын автомашин 22:40 цагийн орчимд “Чулуут”-ын голд суусан дуудлагыг 07.27-ны өдрийн 22:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км зам туулан 02:00 цагт очиж тус автомашиныг татан гаргаж иргэн Э-т хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР