Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпорацын хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Буянт-Ухаа 2 хорооллоос манай байгууллагад нийт 50 орон сууцны квот хуваарилсан.
Иймд тус орон сууцанд хамрагдах хүсэлтэй албан хаагчид 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дотор урьдчилгаа төлбөрөө төлж ТОСК-тай орон сууц худалдан авах гэрээгээ байгуулна уу.
Нэмэлт мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын Барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Т.Галбадрахаас лавлана уу. Холбоо барих утас: 263580, 99103259