Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгох материалыг хүлээн авч байна

Undsen-logotoi-harduu-6pshq95hjxrorw7kegvuaf7glpmt3ziwj8u73tefa68-6q5ve8f03ow6ill7flqo3wlpuaexihpig6by7fwn7sw-6q6chk661z89gygjowyidaonyuvr2r6fxrc5dq80mrk-1-6rl6gv5yjcd5mljcdhvlpnt3nzq5sr8dfdogvtfim2o.jpg

Гамшгаас хамгаалах тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгохоор материал хүлээн авч эхэллээ.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл хүсэх хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материалыг ОБЕГ-ын даргын 2018 оны А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу бүрдүүлж, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газарт 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

            Тусгай зөвшөөрлийг Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд заасан шаардлагуудыг баримтлан олгох ба Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан Эрсдэлийн үнэлгээ хийх журмын 7.1–д заасан мэргэшлийн төрлийг харгалзах бөгөөд тусгай зөвшөөрлийг өмнө хүссэн хуулийн этгээд дахин хүсэлт гаргаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх мэргэшсэн чиглэлийг нэмж, өөрчилж  болно.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр олгох “Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл”-ийг хүлээн авах хуулийн этгээд нь УИХ-аас 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5 дахь хэсэг, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.36 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамж төлөхийг анхаарна уу.

Нэмэлт мэдээлэл авах утас: 263579, 263585, 263547

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаал

https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/06/%D1%82%D1%83%D1%88%D0%B0%D0%B0%D0%BB.pdf

Гамшгаас хамгаалах тухай хууль

https://www.legalinfo.mn/law/details/12458?lawid=12458

Галын аюулгүй байдлын тухай хууль

https://www.legalinfo.mn/law/details/11222

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

https://www.legalinfo.mn/law/details/34/

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

https://www.legalinfo.mn/law/details/397

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль

https://www.legalinfo.mn/law/details/515

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top