Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Төөрсөн: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн харъяат иргэн Б /36 настай, эрэгтэй/ нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс 2015.11.23-ны өдөр гарсан бөгөөд 2015.11.27-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ гараад алга болсон тухай дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж 2015.11.28-ны өдрийн 05:08 цагт тус аймгийн Асгат сумын Жаргалант багийн “Хишиг” хорооллын 2 гудамжийн 10 тоотод иргэн А-н гэрт унтаж байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын дугаартай 5 тоннын даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгын 3 иргэн, 1 автомашин нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.25-ны өдрийн 07:30 цагаас эхлэн татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна. /Нуурын гүн 3 метр, мөсний зузаан 15 см орчим/.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Баянхошууны 35 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 09:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Ногоон талбайн” 3 дугаар гудамжийн 35 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 19:44 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 9 дүгээр гудамжийн 474 тоотод иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 18:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн задгайд иргэн Ч-н 30х10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 11:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч;

ªìíºãîâü аймгийн  Äàëàíçàäãàä ñóìын 3 дугаар áàãийн 16 дугаар байрны 6 òîîòîä иргэн Э-н байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.26-ны өдрийн 13:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Хабитат”-ын 5 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.27-ны өдрийн 21:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top